“
Улс орны эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр аж ахуй нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдлын асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.
Манай компани нь дохиолол, харуул хамгаалалт, тоног төхөөрөжийн угсралтын чиглэлээр 10 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Бид бүхэн энэхүү хугацаандаа салбартаа шилдэг таван компанийн нэг болж олны итгэлийг хүлээсэн байгууллага болж чадсан.
Цаашид манай байгууллага таны болон танай бизнесийн аюулгүй орчин, амгалан тайван байдлыг хангахын тулд шилдэг оновчтой шийдлийг үргэлж эрэлхийлж ажиллах болно. Танд болон танай хамт олонд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлэхийн зэрэгцээ та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.